ОЛОНБАЯР Рэнцэндашийн
ОЛОНБАЯР Рэнцэндашийн

ОЛОНБАЯР Рэнцэндашийн

Үндэсний Үл Хөдлөх Хөрөнгийн Хөгжлийн Нийгэмлэг, Модон Барилга Бүтээцийн Хөгжлийн Хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, Бизнесийн удирдлагын зөвлөх, багш, Үл хөдлөх хөрөнгө, ухаалаг хот судлаач

Миний тухай

Миний тухай

my picture
  • Нэр :
    ОЛОНБАЯР
  • Эцгийн нэр:
    Рэнцэндаш
  • Эхийн нэр:
    Минжээ
  • Нас :
    51
  • Төрсөн газар :
    Улаанбаатар
  • Мэргэжил :
    Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, Бизнесийн Удирдлага, Судлаач

18

жилийн Үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн туршлагатай

2

Үл хөдлөх хөрөнгийн арга зүйн ном бичсэн

30

ААН-д бизнесийнзөвлөгөө өгсөн

50

Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн бэлтгэсэн


Одоогийн ажил мэргэжлийн амжилт

  • 2024

    Монгол Улсад анхны эко-ногоон-тогтвортой дахин төлөвлөлтийн Их хэмжээний орон сууцны хорооллыг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт бүтээн байгуулах төслийн танилцуулга, ажлын даалгавар боловсруулан, төслийн зөвлөх, боловсруулагч, зохион байгуулагчаар ажиллаж байна.

  • 2022-2024

    Монгол Улсын бизнесийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон талт судалгаа хийж, өмнө олж авсан онол, практик туршлага дээрээ тулгуурлан, хууль эрх зүй, эдийн засаг, нийгэм-улс төр, харьцуулсан хэтийн төлөвийг нэгтгэсэн цогц арга зүйг хөгжүүлж байна. Эдгээр судалгаа нь бизнесийн орчны шинэчлэлийн үр нөлөөний талаар баттай ойлголтыг бий болгож, бизнесийн эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна. Бизнесийн хуулт, Худалдааны хууль, Агентлагийн хууль, Арилжааны хуулиудыг санаачлан боловсруулан батлуулаж, Гадаадын Хөрөнгө Оруулалтын эрх зүйн орчныг бий болгож баталгаажуулна.

  • 2020-2024

    Монгол Улсын иргэний эрх зүйн шинэчлэлд голчлон анхаарал хандуулж, хүний эрх ба өмчийн эрхийг хангах, амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах эрх зүйн орчны шинэ томьёоллыг бий болгож, Монгол Улсыг системийн хямралаас гаргах 12 хуулийг санаачлан боловсруулж батлахад судалгааны ажлаа чиглүүлж ажилладаг.

  • 2023-2024

    Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа Дэлхийн Банкны санхүүжилтээр Тээврийн Ухаалаг Системийг нэвтрүүлэх боловсон хүчний чадавх бэхжүүлэх сургалтын төслийн зөвлөх, төслийн хэрэгжилтийг хангах ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Нийслэлийн Захиргааны 6 байгууллагуудын 24 ажилтан төлөөллийг Малайз-Сингапур, Герман-Голланд улсуудад сургах ажлыг цогцоор нь бүрэн дүүрэн төлөвлөж, амжилттай зохион байгуулсан.

  • 2023-2024

    2050 он хүртэлх хугацаанд Монгол Улсад 200,000 өрхийг хүртээмжтэй хувийн сууцаар хангах мега бүтээн байгуулалтын “Үндэсний хувийн сууц бүтээн байгуулалтын хөтөлбөр”- ийг санаачлан боловсруулж байна. Монгол Улсын хувийн сууцны стандартыг сайжруулах, барилгын код, нормыг бий болгох, мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, ТЭЗҮ болон хөтөлбөрийн боломжит байдлын судалгаа хийж, залуу гэр бүл санхүүгийн бага дарамттайгаар Олон Улсын стандартын шаардлага хангасан хувийн сууцтай болох нөхцлийг бий болгож, тогтвортой хангахын төлөө судалж, ажиллаж байна.

  • 2022-2023

    БХБЯ- наас зохион байгуулсан “Газар, хот төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үг хэллэг” журамлах ажлын ерөнхий хянан тохиолдуулагчаар ажиллаж, 600 орчим үгийн орчуулгга, найруулга зүйг хянаж, тус яамны Шинжлэх Ухаан, Технологийн Зөвлөлөөр батлуулж, оюутан залуус, эрдэмтэн судлаач, олон нийтийн хэрэглээнд шилжүүлэхэд бэлэн болгосон.

  • 2021-2024

    Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт” номыг олны хүртээл болгон хэвлэхэд бэлтгэсэн. Үл хөдлөх хөрөнгө нь бизнесийн биеэ даасан дэд салбар болсон нь борлуулалтын төлөөлөгч, брокеруудаас бүрдсэн мэргэшсэн ажиллах хүчийг бий болгоход түлхэц болсон. Энэ салбарт амжилтанд хүрэх нь зах зээлийн хүчин зүйлээс илүүтэй өндөр түвшний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс суртахуун, хууль, эрх зүйн зохицуулалтыг дагаж мөрдөхийг шаарддаг.

  • 2019-2024

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын 30 орчим компаниудад үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын онол, арга зүй, хууль ба эрх зүйн орчин, өмчийн эрх зүй, үл хөдлөх хөрөнгийн компанийн төлөвлөлтийн сургалтыг зохион байгуулж, нийт 500 орчим борлуулалтын төлөөлөгч, агент, брокеруудтай уулзсан.

  • 2018-2020

    Үл хөдлөх хөрөнгийн “Үл хөдлөх хөрөнгийн зарчмууд” номыг олны хүртээл болгосон. Монгол Улсад үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, борлуулагчид, брокер, агент төлөөлөгчид ажил мэргэжилдээ юуг мэдэж байх, борлуулалтын арга зүй, үнэлгээ, эдийн засаг ба зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын төрлүүдийг ажил үйлчилгээндээ хэрхэн үр ашигтай ашиглаж болох аргачлалыг боловсруулж, үйл ажиллагааны стандартыг бий болгосон.

  • 2020-2024

    Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн анхны мэргэжлийн сургалтын үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн сургалтыг үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, эзэмшлийн удирдлага ба зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлээр явуулдаг мэргэжлийн сургалтын санаачлагч, боловсруулагч, заадаг багшийн хувьд энэ хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой явагдах нөхцлийг ханган ажиллаж байна.

  • 2018-2024

    Монгол Улсын том, жижиг олон аж ахуйн нэгжүүдэд бизнесийн удирдлага, стратеги төлөвлөлт, урт болон дунд хугацааны хөгжлийн зөвлөгөө өгч, стратеги төлөвлөлтийн сургалт зохион байгуулсан. Томоохон аж ахуйн нэгжүүдийг удирдаж ажилласан. Байгууллагын урт хугацааны стратегийн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын шинэчлэлт, нөөцүүдийн удирдлага, зах зээлийн бодлого болон төслийн удирдлагын чиглэлээр олон компаниудад зөвлөгөө өгч, хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлого ба стратегийн баримт бичиг боловсруулдаг.

  • 2016-2024

    Монгол Улсын одоогийн эрх зүйн орчин, ирээдүйн хөгжлийн чиг баримжаанд нийцүүлсэн үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын дэс дараалал, хийгдэх ажиллагааг нэгтгэн журамлаж, худалдагч, худалдан авагчид мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, тэдний эрх ашгийг мэргэжлийн өндөр төвшинд хангаж, хамгаалах, Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө борлуулах суурь стандартыг бий болгож, зах зээлд туршиж, үнэлж, бататган үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

  • 2012-2024

    Улаанбаатартай өрсөлдөх эдийн засгийн төвүүдийг байгуулах, Орон сууцны Их хэмжээний бүтээн байгуулалтын төслүүд, Мега төслүүдийн талаар судалгаа хийсэн. Ухаалаг хотын үзэл баримтлал, суурин газар ба хотхон төлөвлөлт, нэгж оршин суугчид оногдох талбай ба үйлчилгээний орон зай, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, эмнэлэгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн зорилтыг ханган биелүүлэх ухаалаг, ногоон төлөвлөлт, тээврийн ухаалаг систем зэрэгт судалгааны ажлууд голлох байр суурь эзэлдэг.


Өнгөрсөн хугацаан дахь ажил мэргэжлийн амжилт

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Залуучуудын Улаан Загалмай Хөтөлбөрийн удирдагчаар ажиллах хугацаандаа дараах ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд:

Өсвөрийн болон Залуучуудын Улаан Загалмайчдын Үндэсний зуслан цугларалт, Зүүн бүс болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Өсвөрийн Улаан Загалмайн бүсийн зуслан цугларалтыг амжилттай зохион байгуулж, зуны зуслан цугларалтаар дамжуулан хүүхэд багачуудад хүнлэг энэрэнгүй үзлийн төлөвшүүлэх Үндэсний хөтөлбөр анх удаа боловсруулан хэрэгжүүлж, тогтвортой үйл ажиллагааг нь хангаж, улсын хэмжээнд уламжлалт үйл ажиллагаа болгосон.

Их, дээд сургууль, коллежууд дээр Залуучуудын клуб, бүлгэм, танхим байгуулах санаачлагын хүрээнд олон арван сургуулиудын үйл ажиллагааг зохион байгуулж, хамтарсан үйл ажиллагаанд нэгтгэж чадсан.

Монгол Улс, БНСУ- ын Оюутан залуучуудын зуны зуслан цугларалтыг Монгол улсад зохион байгуулах ажилд гишүүнээр, зохион байгуулагчаар ажиллаж, хоёр орны залуучууд ойртон дотносох, нөхөрлөх хойшдын олон ажлын эхлэлийг тавилцсан.

“Харж хандах хүнгүй гудамжны тэнэмэл” хэмээгддэг байсан 120 гаруй хүүхдүүдэд зориулсан албан бус сургалт-эрүүл ахуйн зуслан зохион байгуулж, амьдралын сайн сайхан, баяр хөөр, аз жаргал, ойртон нөхөрлөх, нийгмийн сайн иргэн байхад бага ч гэсэн сургасан.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төслийн санхүүжилтийн тусламжтайгаар “Дарь-Эхийн Овооны хогийн цэг дээр амьдарч, ажиллаж байсан хүүхдүүд”- д зориулсан сургуулийн албан бус боловсрол олгох сургалтын төсөл анх удаа хэрэгжүүлсэн.

Өсвөр, Залуучуудын Улаан Загалмайн гишүүдэд зориулсан “Мөнхийн Дуудлага” сонин эрхлэн гаргасан.

Багачуудын Улаан Загалмай Үндэсний хөтөлбөр боловсруулан Улаан загалмайн хороодоор дамжуулан улсын хэмжээнд хэрэгжүүлж эхлүүлсэн.

БНСУ, Япон, Хонг-Конгийн Улаан Загалмай Нийгэмлэгүүдтэй хамтран “Олон Улсын Нөхөрлөл” Клубыг санаачлан, 2000 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Уг үйл ажиллагаа өнөөг хүртэл жил бүр Японы Улаан Загалмайтай хамтран тасралтгүй хэрэгжиж байна.

Шинэ мянганы босгон дээр Монголын хүүхэд багачуудад хүмүүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх “Стратеги-2010” урт хугацааны бодлого боловсруулан тогтвортой ажиллагааг хангасан.

Тухайн үеийн Залуучуудын Улаан Загалмайн хөтөлбөрийн үйл ажиллагааг Хүүхэд, Залуучуудын Хөдөлгөөн болох ажлыг санаачлан, бодлого, стратегийг нь боловсруулан, тогтвортой ажиллагааг нь хангаснаар өнөөдөр биелэлээ олж, МУЗН- ийн Хүүхэд, Залуучуудын Хөдөлгөөн болж, олон мянган хүүхэд, залуучуудад хүрсэн том айлын голомтыг бадраасан.

Зургийн сан